Мэдээллийн сайт. Эмнэлгийн сурталчилгаа биш. Зөвлөгөө өгөх, хүсэлт хүлээн авах үйлчилгээ байхгүй.

Нууцлал ба cookie

Энэ сайт таны хувийн мэдээллийг асуухгүй. Маягт, бүртгэл, нийтэд бичих хэсэг байхгүй.

Бид юуг цуглуулдаггүй вэ

Нэр, утас, имэйл, оношийн мэдээлэл, эмчилгээний түүх зэргийг бид асуухгүй, хадгалахгүй.

Жагсаалтын тэмдэглэгээ

Алхам бүр дээрх жагсаалтад хийсэн тэмдэглэгээ зөвхөн таны хөтчийн (localStorage) санах ойд хадгалагдана. Сервер рүү илгээгдэхгүй. Хөтчийн өгөгдлийг устгавал тэмдэглэгээ арилна.

Хэмжилт (таны зөвшөөрлөөр)

Та зөвшөөрвөл Google Analytics хөтчийн таних тэмдэг (cookie) ашиглан хуудас үзсэн, холбоос дарсан мэдээллийг цуглуулна. Нэр, утас зэрэг хувийн мэдээлэл холбогдохгүй. Мэдээлэл Google-ийн серверт дамжина. Өвчний хуудсын хаяг, гарчгийг ерөнхий нэрээр (g1, g2) бүртгэнэ. Өвчний хуудсанд дарсан холбоосын домэйн, эх сурвалжийн дугаарыг илгээхгүй. Бусад хуудсанд холбоосыг домэйн, дугаараар бүртгэнэ (жишээ нь эх сурвалж №3). Энэ арга нь аль сэдвийг үзсэнийг таахад хүндрэл учруулна. Гэхдээ таах боломжийг бүрэн арилгана гэж бид баталдаггүй.

Зөвшөөрөөгүй бол хэмжилт хийгдэхгүй. Одоогоор энэ сайт хаалттай туршилтын хувилбар тул хэмжилт асаагүй.

Серверийн лог

Вэб сервер үйлчилгээ үзүүлэхдээ хандалтын лог (IP хаяг орно) үүсгэдэг.

Тохиргоог хэрхэн өөрчлөх вэ

Хуудасны доод талын «Cookie тохиргоо» товчоор сонголтоо өөрчилнө.